“Гоёл-2013” оны топ

“Гоёл” наадмын шилдгүүд тодорлоо. “Гоёл-2013” наадмын гала тоглолт өнгөрсөн бямба гаригийн энэ үдэш Соёлын төв өргөөнд болж, загвар өмсөгч О.Пүрэвдулам Топ модель өргөмжлөл хүртлээ.  “Catwalk” гэх хамтлагт дуулж, “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж амжсан тэрбээр ийнхүү “Гоёл” наадмаас төрсөн 14 дэх топ модель болж байгаа юм. Түүнд “Гоёл” наадмаас татгалзсан топ хатагтай Э.Одгэрэл эцсийн мөчид тайзнаа заларч, отгон топод шагналыг нь гардууллаа. Харин “Гоёл-2013” наадмын шилдэг дизайнерын шагналыг “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилэг хүртлээ. Загварын хүрээнийхний чанар чансааг илтгэж, дизайнеруудын ур чадвар тэдний урласан хувцас, загвар өмсөгчдийн шалгуур болох учиртай “Гоёл” наадам ийнхүү 25 дахь удаагаа зохиогдож, 18 байгууллага, 50-иад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцов. Мянганбаяр ноёнтоны дараах хатанаар өргөмжлөгдөөд байсна Пүрэвдулам  олон жил тайзнаа алхаж алхаж байж ийнхүү хүссэн хүлээсэн өргөмжлөлөө авлаа. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • chadaltai sain modeliashgui dee
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025