Бидний цаг үеийн гоо үзэсгэлэнгийн гайхамшиг, бахархал мөнхийн залуу Э.Одгэрэл хэмээх энэ эрхэмсэг бүсгүй хөгширнө гэдгийг умартсан нэгэн. Мисс, топ модель, мөнхийн залуу гээд л бүсгүй хүний гоё сайханд өгч болох цол гуншинг ханатлаа хүртсэн тэрээр энэ жилийн “Гоёл-2012” наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байлаа. Ийн мэдэгдэх болох шалтгаан нь тухайн наадмын зохион байгуулагчидтай нэр холбогдсон хүмүүс топ модель болдог болоод удаж буйтай холбоотой байсан. Нэг үгээр хэлбэл алтны магнат, миссийн эрлэг Ц.Мянганбаярын хамааралтай энэхүү наадам топоо тодруулдагтай салшгүй холбоотой. Ямартаа ч охин, муур хоёртойгоо амьдарч буй мөнхийн залуу Э.Одгэрэл “Гоёл” наадамд амалсан ёсоороо оролцоогүй. Гэхдээ эцсийн мөчид тайзнаа заларч, отгон топод шагналыг нь гардуулсан юм. 

Сэтгэгдэл байхгүй байна