“Эдүгээ цагийн зохиолын дуучид шиг азтай нь алга, Одоо үеийн үзэгчид шиг хамгийн азгүй нь бас алга” гэж нэг үе ярьдаг байлаа. Олонд танигдсан хэдэн дууныхаа бичлэгийг тайзан дээр ам барин дуулж, орлого олдог зохиолын дуучид азтай нь маргаангvй. Хамтлаг, дуучдын тоглолтыг vзэх нэртэй ч, угтаа бичлэг сонсох гэж мөнгө төлж буй vзэгчдийн азгvйг ч бас мэтгэх аргагvй гэх үүднээс тийм яриа гарсан учиртай. Тэгвэл сүүлийн үед мань рок попын урлагт хүчин зүтгэх болсон нөхдүүд ам барьж азаартах нь элбэг болж. Ялангуяа 25 дугаар суваг телевизийн хэрэгжүүлж байгаа “Making the band” шоунаас төрөн гарсан шинэ “одонцор”-ууд ам барьж ард түмнийг хуурч байгаад баригдсан тохиолдол байгаа. Шинэхэн соньхонд тооцогдож буй “Mixx” хамтлагийнхан саяхан Хүүхдийн ордонд болсон нэгэн үйл ажиллагааны үеэр хөгөө чирж жаахан хүүхдүүдийн өмнө амаа ангалзуулсан азаарны явдал мартагдаагүй байна. Энэ ичгүүрт явдлаас өмнө тэдний зулай дээр гишгиж гарсан “Making the band” шоуны бүтээгдэхүүн болох “Extacy” хамтлагийнхан олныг шуугиулж байлаа. Поп дива, гавьяат Алтанцэцэгийн гарын шавь болох хамтлагийн охидууд нэгэн арга хэмжээнд ам барьж байгаад баригдсан. Худлаа гэвэл “youtube”-ээр зочилж “You win” хэмээх дууг сонсоод үзээрэй. Харин эд нараас арай эрт олны танил болсон дуучин BX мөн л ам барьж яваад баригдсан түүх бий. Бүр хамт явсан урлагийн анд нь түүнийг гэрчилсэн юм шүү. Дуугаа дуулаад жинхэнэ балай авч байтал нь мань хүний микрофоныг нь нэг согтуу залуу булаагаад авчихсан гэдэг. Гэхдээ ам барьдаг дуучид зөвхөн энэ хэдээс дуусгавар болохгүй. Жишээ болгож өгүүлсэн болохоос биш ард нь амаа ангалзуулагчдын бүхэл бүтэн арми байгаа юм шүү. Рок попын ам баригчид
“Эдүгээ цагийн зохиолын дуучид шиг азтай нь алга, Одоо үеийн үзэгчид шиг хамгийн азгүй нь бас алга” гэж нэг үе ярьдаг байлаа. Олонд танигдсан хэдэн дууныхаа бичлэгийг тайзан дээр ам барин дуулж, орлого олдог зохиолын дуучид азтай нь маргаангvй. Хамтлаг, дуучдын тоглолтыг vзэх нэртэй ч, угтаа бичлэг сонсох гэж мөнгө төлж буй vзэгчдийн азгvйг ч бас мэтгэх аргагvй гэх үүднээс тийм яриа гарсан учиртай. Тэгвэл сүүлийн үед мань рок попын урлагт хүчин зүтгэх болсон нөхдүүд ам барьж азаартах нь элбэг болж. Ялангуяа 25 дугаар суваг телевизийн хэрэгжүүлж байгаа “Making the band” шоунаас төрөн гарсан шинэ “одонцор”-ууд ам барьж ард түмнийг хуурч байгаад баригдсан тохиолдол байгаа. Шинэхэн соньхонд тооцогдож буй “Mixx” хамтлагийнхан саяхан Хүүхдийн ордонд болсон нэгэн үйл ажиллагааны үеэр хөгөө чирж жаахан хүүхдүүдийн өмнө амаа ангалзуулсан азаарны явдал мартагдаагүй байна. Энэ ичгүүрт явдлаас өмнө тэдний зулай дээр гишгиж гарсан “Making the band” шоуны бүтээгдэхүүн болох “Extacy” хамтлагийнхан олныг шуугиулж байлаа. Поп дива, гавьяат Алтанцэцэгийн гарын шавь болох хамтлагийн охидууд нэгэн арга хэмжээнд ам барьж байгаад баригдсан. Худлаа гэвэл “youtube”-ээр зочилж “You win” хэмээх дууг сонсоод үзээрэй. Харин эд нараас арай эрт олны танил болсон дуучин BX мөн л ам барьж яваад баригдсан түүх бий. Бүр хамт явсан урлагийн анд нь түүнийг гэрчилсэн юм шүү. Дуугаа дуулаад жинхэнэ балай авч байтал нь мань хүний микрофоныг нь нэг согтуу залуу булаагаад авчихсан гэдэг. Гэхдээ ам барьдаг дуучид зөвхөн энэ хэдээс дуусгавар болохгүй. Жишээ болгож өгүүлсэн болохоос биш ард нь амаа ангалзуулагчдын бүхэл бүтэн арми байгаа юм шүү.
Сэтгэгдэл байхгүй байна