Б.Шаравын нэрэмжит уралдаан болно

ССАЖЯ, ХБК, ДБЭТ хамтран төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн анхдугаар уралдааныг энэ сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Наадамд 54 дуучин, 36 хөгжимчин оролцох бөгөөд тэргүүн байрт шалгарсан хөгжимчин, дуучныг тус бүр 5000 ам.доллараар шагнах юм.
Хөгжимчид морин хуур, ятга, лимбэ, хуучир, ёочин, шанз зэмсгээр ур чадвараа харуулах бол дуучид сопрано, мицце сопрано, тенор, баритон, басс хоолойн төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн насны хязгаар дуучдын хувьд 30, хөгжимчдөд 35 хүртэл байхаар тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025