УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга бие даасан “Grand opera in the night” тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр буюу сарын 7-нд СТӨ-өө тавьсан билээ. Монголын сонгодог урлагийн залуу үеийн нэрийн хуудас төдийгүй тодорхойлж яваа урьдаа барих цөөхөн хэдэн дуучдын нэг нь Ө.Уянга. Энэхүү тоглолт нь өмнөх тоглолтуудаас өвөрмөц өнгө аястай бөгөөд өмнө нь сопрано сонгодог чиглэлээр тоглолтоо хийж байсан бол энэ удаад поп опера төрлийг сонгосон нь тун гайхалтай тоглолт болж өнгөрсөн юм. Өөрийн гэсэн үзэгч фэнүүдтэй болж чадсан гургалдай хоолойт Ө.Уянга үзэгчдидээ тун их хүлээлгэсэн нь энэ тоглолт дээр харагдсан юм. Улаан театрынхаа гоцлол дуучинныхаа хажуугаар уие даасан уран бүтээл, тоглолт хийж чамгүй их аажлыг амжуулж урлагт бие сэтгэл, амьдралаа зориулж яваа авьяаслаг бүсгүй. Хоолойн цар хүрээ Монголдоо төдийгүй Дуурийн эх орон гэгддэг Италид тоогдсон дуучин маань зөвхөн энэ их авьяас чадлаараа өөрийн гэсэн үзэгч, фэнтэй дуурь гэх энэ их урлагийг шимтэн сонирхох фэнүүдийнхээ тоог эрс өсгөсөн нэгэн. Тоглолтонд ДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд удирдаач Д. Нямдаш тоглолтын үдэш найрал хөгжмийг удирдан явуулсан юм. Мөн УДЭТ-ын гоцлол дуучид болох Ч.Энхтайван, Гомбо-Очир, төгөлдөр хуурч Амитай хамтран цомхон хэмжээний үзэгчдийг цангааг тайлсан сонгодог тоглолт боллоо. Мөн тоглолтын төгсгөлд сантагын хувцас өмссөн тайз дүүрэн хүүхдүүд гүйлдэн гэрч ирснээр шинэ жил хаяанд ирснийг үзэгчдэд мэдэгдэж шинэ оны дуу дуулснаар тоглолт өндөрлөлөө. Сонирхуулахад тэр олон хүүхдүүд дунд дуучны маань ганц хүү бас байсан нь олноос содон харагдсан юм. Ингээд тус тоглолтын зургнуудаас сонирхоно уу.
Сэтгэгдэл байхгүй байна