Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам өнөөдөр эхэлж байна. Энэ жил 22 загвар зохион бүтээгч бүтээлээ оролцуулах аж. 25 жилийн түүхтэй тус наадамд загварын агентлагууд нэгдэн “Наран моторс”-ын байранд өдөрт дөрвөн удаагийн тоглолт хийж шинэ загваруудаа танилцуулна. Загварын долоо хоног өнөөдрийн 15 цагт МODS агентлагийн үзүүлбэрээр эхэлж, “Говь эрдэнэ”, “Bess Tailor”-ийн хувцасны загварын үзүүлбэрээр өндөрлөнө. 11-ний өдөр 13 цагаас “Мон Үйл”, “Precious”, “Амно”, “Lux Cashmere”, 12-ний өдөр “Дархан Минж”, “Мила Мода”, “Аяс Кашмер”, “Шийлмэл загвар”, 13-ний өдөр Гадаадын дизайнерүүд үзүүлбэрээ танилуулснаар эхлэнэ. Дараа нь “Төмөр трейд”, “Дөлгөөн”, “Сити”, Muse & art house агентлагууд загвараа сонирхуулах юм байна.
17-оос дээш насны 70 гаруй загвар өмсөгчид оролцох загварын их наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно. Загварын тайзыг “Гэсү” студи урлаж, зохион байгуулалт, найруулгыг нь “Херо” энтертайнмент, гэрэл тайз, техник хэрэгслийг “Sound of Mongolia” продакшн тус тус хариуцаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна