Удам залгах хүүтэй болсны баяр

Монголын морин спортын түүхэнд өөрийн тод мөрөө үлдээж, хийсэн үйл хэргээрээ эдүгээ хүртэл домог мэт яригдаж, алтан үсгээр бичигдэх гавьяатай алдарт уяач Г.Пунцагбалжир агсны удам залгах ганц хүү П.Энхмөнхийг танихгүй мэдэхгүй хүн гэж үгүй болоод байгаа. Эхнэр хүүхэд, эд хөрөнгө мэтээрээ  олны анхаарлыг татсаар ирсэн тэрээр аавын хүү гэсэндээ жил бүрийн наадмаар Хүй мандлын дэвжээнээ орд цагаан гэрээ барьж, од хийморьтой наадсаар ирсэн. Түүний аав Пунцагбалжир агсан морин спортын Монголын шинэ үеийг эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийг хурдан моринд ороход том үүрэг гүйцэтгэсэн эрхэм билээ. Үнэ цэнэтэй хөөрөг, өнгө зүстэй дээл гоёл сэлтийг анхлан хэрэглэсэн нь чухамдаа Пунцагбалжир агсан, түүний гэргий Эрдэнэцэцэг хэмээх монголжин бүсгүй хоёр байдаг. 
Тэгвэл орчин үеийн хүн бүхний хэрэглээ болсон twitter, facebook-ээр аялдаг болоод удаж байгаа. Үүнээс алдарт уяачын хүү П.Энхмөнх улаан фэйсбүүкчин билээ. Тэрээр өнөө өглөө facebook хуудаснаа удам залгах хүүтэй болсноо найзууддаа дуулгаж баяр хөөрөө хуваалцсан юм. Өнгөрсөн жил нэртэй айлын зүстэй охин, “Хэт” компанийн удирдлагуудын нэгнийх нь охин Урангоо хэмээх энэ туранхай зэгзгэр бүсгүйтэй хөлгүй хурим хийж, удалгүй хөөрхөн охинтой болоод байсан бол өнөөдөр уда залгах хүүтэй болсон байна.
Тэрээр хэлэхдээ:
Энэхэн хорвоод баян ч яг, энэ мөчид надаас өөр баяр хөөрөөр дүүрэн хүн үгүй мэт. Учир нь би сая удам судраа үргэлжлүүлэх хүүтэй боллоо. Миний хүү уул шиг нөмөртэй, ган төмөр мэт бат бөх, үргэлж өөдрөг нүнжигтэй эр хүн шиг эр хүн болоорой. Өвөөгийн чинь буян миний хоёр хүү, охин хойрт маань шингэх болтугай. Хурай, хурай хэмээн бичсэн байна.Түүний халуун гэр бүлд улам өнөр өтгөн болж аз жаргал хүсье.


охин нь



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    zegziisen turanhai chihshig az jargal hvseh gsiin bol ingej muuhai heleh hereg yu bna a
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Uyanga
    Sagsuu huuhemseg
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Bayrt
    Teneg ongiroo gardaa
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн
    аавтайгаа ч адилхан болж байна шүү багын найз нь
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • ungu munguur bish unenitgel 2t tolgoigoo meduulsen sain huu bolgoj usguurei
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025