1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан "Таке mе
tо уоur heart", "Paint my love", "Sleeping child"" зэрэг алдарт хитүүд
нь монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон "Michael Learns to rock" хамтлаг
Монголд ирлээ.Тус хамтлагийнхан Азийн орнуудад хийж буй аялан тоглолтоо Улаанбаатар хотод өндөрлөх юм. Монголын фэнүүдтэйгээ уулзах тоглолт маргааш, нөгөөдөр “UВ палас”-ын концертийн их танхимд 19.00 цагт болно.
Та бидний сайн мэдэх "Таке mе tо уоur heart" сингл нь 2006 оны хамгийн их борлуулалттай дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Тус хамтлаг амьд тоглолтын видео, хит дуугаа багтаасан нийт 8 цомог гаргажээ. Хамгийн сүүлийн цомог нь "Scandinava" нэртэй бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 3-нд худалдаанд гарсан байна.
"Michael Learns to rock" хамтлагийн хувьд олон улсын уралдаан, тэмцээнүүдээс олон дээд шагнал авчээ. Жишээ нь Сингапурын Грэмми, Германы хөгжмийн хамгийн том шагналын эзэн болсон аж.
1990-ээд оны дунд үе бол тэдний амжилтын оргил үе бөгөөд АНУ, Англи зэрэг улсад ид мандсан юм.
Цомгууд нь дэлхий даяар 11 сая хувь борлогдсон, Америк, Европ, Азид дээгүүр жагсдаг алдартай хамтлагийн нэг билээ.
Харин өнөөдөр энэ хамтлаг Монголд ирлээ. Тэд 14 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Хамтлагийг "Evento" LLC урьж, тоглолтыг Монголын Залуучуудын холбоо зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна