ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн "Palau de les Arts Reina Sofia" театрт Ж.Вердийн "Риголетто" дуурьт дууллаа. Тэрбээр уг дуурийн Монтероне гүнгийн дүрд дууллаа гэж ДБЭТ-аас мэдээллэв. Э.Амартүвшингийн урын сангийн бүтээлүүдийн нэг нь Ж.Вердийн "Риголетто" дуурийн Риголеттогийн дүр боловч энэ удаа Монтероне гүнд дуулсан байна. Харин ДБЭТ "Риголето" дуурийг тоглолтынхоо хуваарийн дагуу энэ сарын 15-нд тоглох бөгөөд Э.Амартүвшин Риголеттогийн дүрдээ тоглох юм.
Сэтгэгдэл байхгүй байна