УДЭТ-ын гоцлол дуучин Ө. Уянга бие даасан тав дахь тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулах гэж байгаа. Энэ сарын 7-нд “Grand opera in night” нэртэй тоглолтонд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлийн таашаал эдлүүлэх гэнэ. Харин тоглолтын билет СТӨ-ний кассаар борлогдож буй бөгөөд суудлыг ангиллаас нь хамаарч 20,30,50 мянган төгрөгийн үнэтэй. Дуучин бүсгүй дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс гадна поп опера бүтээлүүдийг эгшиглүүлж сонсогч түмнээ баярлуулах н ь ээ. Тэрээр Дуурийн дууны эх орон гэгддэг Итали улсад мэргэжил дээшлүүлсэн цөөхөн хэдэн дуучдын нэг. Өмнө нь сопрано сонгодог чиглэлээр тоглолтоо хийж байсан бол энэ удаад поп опера төрлийг сонгосон байна. Тоглолтонд театрынхаа гоцлол дуучин Б. Эрдэнэтуяа, Гомбо-Очир, Ч. Энхтайван, төгөлдөр хуурч Ами, ДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд удирдаач Д.Нямдаш тоглолтын үдэш найрал хөгжмийг удирдан явуулах нээ.
Сэтгэгдэл байхгүй байна