Амь насаа дэнчин тавих уу?

Улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа амирчдын нэг мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Хар салхит” хочит Ц.Амарбаясгаланг амь өрссөн тулаанд оролцох гэж байгаа гэсэн сураг дуулдаад байгаа. Дэлхийн хэмжээний энэхүү тоглолтыг “харгис” тулаан хэмээн нэрлэдэг бөгөөд ямар ч хамгаалалт бээлий хэрэглэхгүйгээр нүцгэн гараараа тоголдог онцлогтой.  “хар салхит”-ийг тулаанд оролцохыг урьсан байна. Харин оролцох уу, үгүй юу гэдэг шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа аж. Үүнд гэр бүл ойр тойрныхон ихэд болгоомжилж дургүйцэж байгаа гэсэн шүү. Тус тулаан энэ сарын 15-нд Мяньмар хотод болох гэж байгаа юм байна. Өмнө Монголоос энэ тэмцээнд хэн ч оролцож байгаагүй. Амь насаа дэнчин тавин тулаанд оролцох уу, үгүй юу гэдгийг харах л үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025