Сонгодог залууг харуулдсаар...

Дуу хуурын өлгий Дундговиор овоглуулах цээл хоолойтой нэгэн дуучин нийтийн дууны тогоонд хэсэгтээ л буцалж, доргиож байсныг санах хүн олон. Тэр эрхэм бол СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийн оюутан байхдаа нийтийн дууны салбар луу халтирч, тэрхэн үедээ 60 гаруй дууны эзэн болохын сацуу хоёр ч бие даасан тоглолтоо хийгээд амжсан МУСТА Ө.Цэрэнчунт.  Сургуулиа төгссөнөөс хойш нийтийн дуунаас зайгаа барьж дуурийн урлагтаа хүчин зүтгэхээр хойд хөршийг зорьсоноор нам гүмхэн  болсон тэрээр энэ хугацаанд эх орондоо ганцхан удаа тоглолтоо толилуулсан. Нэг үе тэрбум төгрөгөөр хоолойгоо даатгуулж С.Жавхланг хүртэл гайхшруулаад амжсан тэрээр хойд хөршид боловсрол эзэмшиж, тэндээ дуурийн урлагийн гайхамшигийг мэдрүүлж байгаа гэнэ лээ. Ямартаа ч Монголынхоо нэрийг дэлхийн дуурийн урлагт тунхаглаж яваа залуу дуучинг маань эх орондоо тоглолт зохион байгуулахыг тэсэн ядан хүлээх хүмүүс олон буй гэдгийг дуулгая.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025