Гамлет баяртай

Улсын драмын эрдмийн театр энэ удаагийн өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр нээлтээ хийсэн билээ. Цас бударсан өвлийн нэгэн орой улаан хивсээр эхэлсэн тус жүжгийн нээлт хүн бүрийн тэсэн ядан хүлээсэн, магадгүй насаараа хүлээсэн ч юм шиг бодол төрөх энэ гайхамшигтэй жүжиг нээлтээ хийсэн саяхан. Дэлхийн агуу зохиолчийн суут бүтээлийг дэлхийн бүх улс үндэстэний театрынхаа чадал чансаа, жүжигчдийнхээ авьяас чадварыг сорьж, тодорхойлохын тулд тулд тавьдаг гэдэг. Хүн төрлөхтний мөнхий асуулт  “Орших уу, эс орших уу” хэмээх асуултыг багахан ч гэсэн ойлгоход дөхүүлсэн “Гамлет” өнөөдөр хаалтаа хийх гэж байна. 
Манайд 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ,  түүний ээж Гертрудгийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг,  Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бөгөөд жүжиг улаан хивсний ёсоолоор ёслол төгөлдөр эхэллээ. Цас бударсан өвлийн нэгэн хүйтэн орой, тэсэн ядан хүлээсэн үзэгчид харин ч даарсан шинжгүй улам ч гоё ганган хувцасаа өмсөөд ирэх нь театрын урлаг тэр дундаа соёл урлаг хэр хөгжиж, цэцэглэж байгааг харуулах мэт. Тэр бүр театрын тайзнаа тавигдаад байдаггүй дэлхийн ноён оргил “Гамлет” эмгэнэлт драмын жүжигт манай залуу үеийн төлөөлөл мөн өөрсдийн авьяас чадвар,театрын урлаг хэр хөгжсөн, хэр чадал чансаатай болсноо ард түмэндээ харуулж бас шалгуулж байгаа нь энэ. Найруулагч Наранбаатар энэ том жүжигийг тайзнаа амилуулж, дүрүүдээ өөрөө сонгосон гэхээр  мэдрэмжтэй бас  гайхалтай сонголт хийсэн байна гэж үзэгчид нэгэн зэрэг хэлэх биз.  Мөн Наранбаатар тус жүжгийнхээ хөгжмийг С.Сансаргэрэлтэхээр бичүүлсэн нь маш их талархууштай болсныг энэхүү жүжгийн хөгжмөөс бэлхнээ харуулна. Гамлетийн хөгжмийг маш цөөхөн хүн бичсэн байдаг бөгөөд хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхэд “Браво” гэдгийг харамгүй хэлмээр. Гол баатар Наранбаатар найруулагч түүхэнд бичигдэн үлдэх энэхүү гайхалтай жүжгийн тайзнаа амилуулж ард түмэнийнхээ хүртээл болгосон тэр өөрөө “Гамлет” байлаа. Магадгүй үзэж амжаагүй хэн нэгэн байвал амжиж өнөөдөр “Гамлет”-ийг үзээрэй гэж уриалмаар байна.




















 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    uher chihriin amt medehgui gedeg ugiig jujig uzeed taaldaggui humuund sanuuliya he he
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • Yostoi taalagdaagui
    2012 оны 12 сарын 02 | Хариулах
  • uzegch
    88097097 dugaartai uzegch bn 14-nii toglolt deer yag ter huuhen sogtuu by shig bsn Umnuus ni ikh sanaa zovson shuu
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • uzegch
    11 sariin 14-nii toglolt uzlee Teatrt orohod l tamhinii nevchsen uner Gol duriin Tserendagva guain zarim ug ni oilgogdohgui tetgevert garah bolson bn lee Hamgiin aimshigtai ni olnii hesgiin toglolt deer taiznii zuun taliin ehnii egneen deh tsaivar nogoon daashinztai huuhen hol deeree zogsoj chadahgui guivaad unachih geed Busdaasaa alga tashilt zereg uildleeree zorood naashaa zriteli ruu taiznaas unah ni holgui blaa Bold-Erdene bol argagui sain togloj bn lee
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin
    Ta bukhendee ajliin undur amjilt khuej bayar khurgiye unekheer delkhiin ene agui zokhioliig amjilttai taiznaa amiluulsand mash ikh bayartai baina Tsaashdiin uran buteeld undruus undur amjilt khusiye
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin
    Ta bukhendee ajliin undur amjilt khuej bayar khurgiye unekheer delkhiin ene agui zokhioliig amjilttai taiznaa amiluulsand mash ikh bayartai baina Tsaashdiin uran buteeld undruus undur amjilt khusiye
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin
    uneheer gaihaltai jujig Jujigchid Sarangerelteh bolon nairuulagch Naranbaatart bayar hurgie Amjilt husie Gaihaltai gehees uur heleh ug oldoogui Gaihaltai gaihaltai
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025