Нийслэл хүү өнөөдөр нийслэлдээ

“Нийслэл хүү” цомог гаргаж, нэвтрүүлэг хийж байсан “Vanguish” хамтлагийн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ энэ удаад “Нийслэл хүү” нэрээрээ клуб байгуулжээ. “Нийслэл хүү” клуб нь залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Түүнчлэн реппер өнөөдөр буюу “АСА” циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийх гэж байна.  Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хас медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд хоёр цаг үргэлжлэх энэ тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ оролцох ажээ. Тоглолтдоо тэрбээр олон шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуунуудаа дуулах юм байна. Улаанбаатар хотынхоо залууст зориулсан монгол хип хоп үдэш буюу “Нийслэл хүү” тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025