Спортын алдартнууд цугларлаа

Өчигдөр Спортын төв ордонд Монголын зүтгэлтнүүд, гавьяатууд, тамирчид МУГЖ Д.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ. “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэх энэхүү дууг Д.Жаргалсайхан гавьяат үг, аяийг нь өөрөө зохиож дуулж энэхүү дууныхаа клипэнд оролцож өгөхийг Монголын үе үеийн Спортоор тив дэлхийд, улс эх орондоо алдар нэрээ мандуулж эх орныхоо нэрийг гаргасан спортын  алдартнуудад  ийн санал тавьсан байна. Харин энэхүү саналыг уриалгахнаар хүлээж авсан Спортын үе үеийн алдартнууд Жаргалсайхан гавьяатад ийм сайхан дуу гаргаж өгсөнд хүндэтгэл үзүүлж гарын бэлэгээ гардуулж хүлээж авлаа. Цомхон хэмжээний бяцхан тоглолт болж мөн дээрээс нь гавьяат маань спортын бүх төрлийн шагнал, тэмдэг, цомуудыг ёстой нэг төрөл жанараар нь авах шиг боллоо. Энэхүү бяцхан хүлээн авалтанд ирсэн спортын алдартнууд маань танигдахын аргагүй гоёж ирсэн харагдсан юм. Харин гавьяат маань өөрийг нь маш өндөрөөр хүлээж авсанд гайхаж, алмайрсан гэхэд болно. Мөн Клипэнд орохоор 8 настай балчираас 80 настай буурал хүртэл энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж Олимпийн аваргууд, МҮБ-ийн үе үеийн аварга, арслангуудыг нэгэн дор цуглуулсан “Сүр, хүчийг үзүүлсэн” нь МУГЖ яруу найрагч, хөгжмийн зохиолч Д.Жаргалсайхан гуай хэр хэмжээний дуу бүтээсэн нь эндээс бэлхэнээ харагдана. “Тамирчны алдар хямдхан олдоогүй” гэх энэ дуу 25 жилийн өмнө бүтээгдсэн бөгөөд одоогоос 10 жилийн өмнө буюу 2000 онд анхны клип нь цацагдсан гэдэг. Тэгвэл хоёр дахь клипээ спортын алдартнууддаа бүгдийг нь оролцуулахыг эрмэлзэж өчигдөр хуран цугаллаа. Ингээд Монголхоо нэрийг тив дэлхийд гаргасан алдартнууддаа зургаар харна уу?



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025