Тун удахгүй “Монгол сонгодог”

Монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлхээр ирэх арванхоёрдугаар сарын 1-нд "Тусгаар тогтнолын ордны тайзнаа манай улсын нэрийн хуудас болсон уран бүтээлчид хамтран тоглох нээ. Учир нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн анхны концертийг ийнхүү хийх гэж буй юм.
Тэрээр монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах бөгөөд урилгаар монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон  Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин  СТА Д.Отгонжаргал нар оролцох ажээ.
Түүнчлэн Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлж байгаа нь тус концертын чансааг илэрхийлж буй юм.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025