Хөшөө босгоно

Дуучин Эми Уайнхаус агсны дурсгалыг хүндэтгэн, Лондон хотод хөшөө барихаар төлөвлөж байна. Амьд ахуйдаа шуугиан тарьдаг байсан дуучин бүсгүйг хорвоог орхисонд шүтэн бишрэгчид дурссаар байгаа юм. Дурсгалын хөшөөг эхлээд дуучны гэрийн дэргэд байрлуулах саналтай байсан ч дуучны эцэг эх зөвшөөрөөгүй аж. Тиймээс Roundhouse концертын танхимын гадна байрлуулахаар дарга нартай нь ярилцахаар болсон юм. Юутай ч дуучны хүрэл хөшөөг 2014 оноос өмнө байрлуулах газрыг олохоор шүтэн бишрэгчид нь хичээж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025