“Sweetymotion” хамтлагийнхан 15 жилийн ойгоо өнгөрсөн тав дахь, хагас сайнд танхим дүүрэн үзэгчдийнхээ, тасралтгүй алга ташилтанд дор тэмдэглэсэн. Энэ өдөр олон олон сюрприз байсны нэг дуучин Ч.Солонго урилгаар оролцсон явдал. Тэгэхдээ бүр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан нь олныг огшоож байв. Ийнхүү “Sweetymotion” хамтлагийн нэгэн эд, эс болж, урлагийн тэнгэрт гялалзах шинэ од байж чадсан Ч.Солонгод төрсөн өдрийн баярын тоглолтын үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хүндэтгэл үзүүлж, СТА тэмдгийг зүүж өгсөн юм. Түүнд уран бүтээлийн амжилт хүсье. 




Сэтгэгдэл байхгүй байна