“Vanguish” хамтлагийн гишүүн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ 11 сарын 30-нд “АСА” циркт “Нийслэл хүү” ” тоглолтоо хийхээр болсон байна.Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "ХАС медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ гэсэн уран бүтээлчид оролцох бөгөөд бүтэн 2 цагийн турш сонсогч фенүүдтэйгээ Хип Хоп-оор амьсгалах юм байна. Тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байна.Мөн нэмж хэлэхэд “Нийслэл хүү” нэртэй цомог гаргаж, онлайн нэвтрүүлэг хийж байсан реппер маань энэ удаад залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор“Нийслэл хүү” нэртэй клуб байгуулжээ. <a_href="<iframe width="560" height="315" src="http://www.youtube.com/embed/iCINJhZkQ90" frameborder="0" allowfullscreen></iframe>"<la>
Сэтгэгдэл байхгүй байна