Орчин цагийн рок попын түүхэнд нүцгэлэлтээрээ хүн амьтаны нүд чихийг орой дээр нь гаргах дөхсөн бүсгүй бол дуучин Ц.Нара. Гал цогтой, гайхалтай, тачаангуй гээд л түүний секси имижийг таашаах нэгэн байдаг ч бага зэргийн мяраалаг мах шөлтэйгээр нь дуудаж гоочлох нь бий. Гэвч байгаа байдал хийгээд сэтгэлгээний хувьд илэн далангүй, чөлөөтэй энэ бүсгүйг ямар ч юманд эв дүйтэй, адтай нэгэн гэдэг. Тиймдээ ч дуучин, жүжигчин, бүжигчин бүсгүй маань саяханаас TV5 телевизийн эфирийг чимэх боллоо. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр "2828" хэмээх цэнгээнт, танин мэдэхүйн шоу нэвтрүүлэг хөтлөж анхны дугаараа үзэгчиддээ толилуулсан нь тун ч сайн үнэлгээг аваад байгаа гэнэ лээ. 










Сэтгэгдэл байхгүй байна