Дэлхийн од Монголд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УДБЭТ буюу улаан театр нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан нь  “American вallet theatre” буюу “Метрополитан” театрын гоцлооч Саша Радецки Монголд уригдан ирж, сонгодог урлагийг хүндлэн, биширдэг үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшигийг мэдрүүллээ. Тэрбээр ДБЭТ-ын тайзнаа А.Аданы “Жизель” балетад гоцолсон бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Цолмонтой хамтран энэхүү гайхалтай тоглолтыг тайзнаа амилууллаа.  
Жинхэнэ хайр сэтгэл, өршөөл энэрэл, хүнлэг чанарыг дээдлэх үзэл шингэсэн энэхүү балетын уг санаа  бүхий л цаг үед үнэтэй оршсоор ирсэн. Тиймээс ч хоёр зууны турш тайзнаа тоглогдсоор ирсэн билээ.
Романтизмын дүрүүдийн нэгэн адил уг жүжгийн гол дүрийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх боловч үзэгчдийн сэтгэл гуниг гутралд авталгүй, бодол санаа нь ариусч, амьдралын сайн сайханд итгэх итгэл найдвараар гийгдэн гэгээрдэг билээ. Өргөн утгаар авч үзвэл өшөө хорсол нүүрлэсэн энэ ертөнцийг өршөөл энэрлээр аврах замыг бяцхан Жизель зааж өгөх мэт сэтгэгдэл төрүүлдэг. “Жизель” балетын үзэл санаа, мөнхийн чанар үүнд л оршиж буй юм. Тэгвэл энэхүү гайхамшигтай балетыг дэлхийн алдарт балетчин тоглосон нь сонгодог урлагийг бишрэгчдэд тун гайхалтай бэлэг болж гайхалтай сайхан болж өнгөрлөө.
Дэлхийн өндөр түвшний балетчинг Монголын тайзнаа бүжиглүүлснийх нь төлөө, Монголд америк жуулчдыг татах, манай сонгодог урлагийг сурталчлах том алхам хийсэнд Улаан театрын хамт олон болон ивээн тэтгэж хамтран ажилсан байгууллагадад талархууштай. Ингээд тус тоглолтын хэсгийг зургаар харна уу?
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025