“Gangnam Style” дуугаараа дэлхийг байлдан дагуулаад байгаа Өмнөд Солонгосын дуучин PSY алдарт дуучин Мадоннагийн тоглолтонд уригдаж хамтдаа дуулсан байна. “MDNA World Tour” хэмээн нэрлэсэн 54 настай алдарт дуучин маань өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркод тоголсон тоглолтон дээрээ урьсан байна. Мадоннагийн хувьд PSY-ийн сонин содон өнгө аястай “Gangnam Style”-ийн бүжгээр өөрийн тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдэд бэлэг барихаар шийдсэн бололтой. Хамгийн сонин нь энэ үдэш PSY улаан хослолоор гоёж, Мадонна улаан дотуур хувцас өмссөн байжээ. Мадонна Нью-Йоркод болсон энэхүү тоглолтынхоо ашиг орлогоос “Сэнди” хар салхинд өртсөн иргэдэд хандивлаж байгаа аж. Ингээд тэдний хамтдаа тайзан дээр “Gangnam Style”-аар бүжиглэж, дуулсан бичлэгийг сонирхоно уу. 
<a href="<object width="560" height="315"><param name="movie" value="http://www.youtube.com/v/SRuXOLuD6BA?version=3&hl=en_US&rel=0"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/SRuXOLuD6BA?version=3&hl=en_US&rel=0" type="application/x-shockwave-flash" width="560" height="315" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object></a>
Сэтгэгдэл байхгүй байна