
Монголын рок, попын ертөнцийн томоохон төлөөлөл, нэгэн эд эсүүдийн нэг бол Дашка. Насаараа урлагт хүчин зүтгэж, рок попын томоохон төлөөлөл гэдэг. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн байх сууриа олсон эрхэм Дашкаг хувийн амьдралаа тун чиг нууцалдаг нэгэн гэдэг. Үргэлж ганцаараа шахуу явдаг байсан бол тэрээр сүүлийн үед журамт гэргийгээ дагуулж явах болж. Урлагийн салбартаа дэндүү гэмээр өөнтөгч бас шүүмжлэгч Дашка гадаад стиль имижиндээ ч тийм ч өөнтөгч биш. Гэр бүлээсээ илүү урлагийн тайзыг гэрээ болгож явсан тэрээр сүүлийн үед дэлгэцийн урлагт хүч үзэж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан авьяаслаг ховор эрхэм. Тиймдээ ч одоогийн залуу уран бүтээлчдийг хатуухан үгээр шүүмжилж, чанартай уран бүтээл хийхийг байнга сануулж явдаг. Дашкагийн гараар орж урлагийн халуун тогоонд чанагдаж байгаа залуу уран бүтээлчид цөөнгүй. Харин түүний арын албыг хариуцах эхнэрийг нь мэдэх хүн төдий л олон биш болов уу. Хэвлэл мэдээллээр тэр гэр бүл хувийн амьдралаа дэлгээд байдаггүй Дашка нэгэн цайлаганд ирэхдээ ийн гэргийгээ дагуулаад ирсэн нь тун их анхаарал татсан юм.Ингээд Дашкаг гэр бүлгүй юм уу гэж зарим нэгэн эргэлзэж байсан бол тэрээр эргэлзээ тээнгэлзээг тайллаа.

Сэтгэгдэл байхгүй байна