Гамлет нээлтээ хийлээ

Улсын драмын эрдмийн театр энэ удаагийн өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр нээлтээ хийлээ. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ,  түүний ээж Гертрудгийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг,  Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бөгөөд жүжиг улаан хивсний ёсоолоор ёслол төгөлдөр эхэллээ. Цас бударсан өвлийн нэгэн хүйтэн орой, тэсэн ядан хүлээсэн үзэгчид харин ч даарсан шинжгүй улам ч гоё ганган хувцасаа өмсөөд ирэх нь театрын урлаг тэр дундаа соёл урлаг хэр хөгжиж, цэцэглэж байгааг харуулах мэт. 
Ийнхүү бидний тэсэн ядан хүлээсэн алдарт Гамлетид анх 33 жилийн өмнө тоглож байсан ахмад жүжигчид тухайн үеийн сэтгэгдэлээсээ хуваалцаж жүжигийн хөшиг нээгдлээ. Тэр бүр театрын тайзнаа тавигдаад байдаггүй дэлхийн ноён оргил “Гамлет” эмгэнэлт драмын жүжигт манай залуу үеийн төлөөлөл мөн өөрсдийн авьяас чадвар,театрын урлаг хэр хөгжсөн, хэр чадал чансаатай болсноо ард түмэндээ харуулж бас шалгуулж байгаа нь энэ. Найруулагч Наранбаатар энэ том жүжигийг тайзнаа амилуулж, дүрүүдээ өөрөө сонгосон гэхээр  мэдрэмжтэй бас  гайхалтай сонголт хийсэн байна гэж үзэгчид нэгэн зэрэг хэлэх биз.  Мөн Наранбаатар тус жүжгийнхээ хөгжмийг С.Сансаргэрэлтэхээр бичүүлсэн нь маш их талархууштай болсныг энэхүү жүжгийн хөгжмөөс бэлхнээ харуулна. Гамлетийн хөгжмийг маш цөөхөн хүн бичсэн байдаг бөгөөд хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх хөгжмийг гайхалтай бичсэнийг энд дурсахгүй өнгөрч болохгүй. 
Ингээд тус жүжгийн улаан хивснээ  "Гамлет"-д тоглож байсан үе, үеийн ахмад уран бүтээлчид болон театрын ажилчид оролцлоо. Түүнчлэн УИХ-ын дарга, гишүүд болон Ардын жүжигчин А.Долгор, хошин урлагийн жүжигчин Амбий зэрэг олны танил хүмүүс “Гамлет”-ийн нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, дэмжин ажилласан байгууллага хамт байлаа.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025