Doz intertaiment-ын жүжигчин А.Мөнгөнзул нөхөртөө фэйсбүүк хаяг нээж өгчээ. Сүүлийн үед улс төрчид, урлаг соёлынхон олны танил одууд facebook, twitter-ийн байнгын хэрэглэгчид болоод байгаа. Түүгээр дамжуулан өөрсдийн мэдээ, мэдээлэл, сурталчилгаагаа facebook, twitter-ээр дамжуулан хялбархан хүргэдэг болсон. Үүнээс Дуучин Д.Болд, Ану, A Cool, Сэрчмаа, хошин шогийн хамтлаг, театрынхан гээд уран бүтээлчид фэйсбүүк хуудсыг идэвхтэй хэрэглэгчид. Тэгвэл жүжигчин А.Мөнгөнзул нөхөр Дооёодоо шинэ хуудас нээж өгч бэлэг барьсан байна. Хэзээ ч юмнаас хоцордоггүй адтай Зулаа аль эртний фэйсбүүкний улаан хэрэглэгч билээ. Тэрээр "Дэлхий ертөнцийг Facebook Twitter холбоно. Удахгүй шинэ мэдээлэл оруулна" хэмээн бичиж үлдээсэн байна. Ингээд тун удахгүй бид Doz intertaiment-ийн шинэ мэдээ мэдээлэлийг төвөггүй авах нээ.
Сэтгэгдэл байхгүй байна