Солонгосын дуучин, реппер Саий "Ганнам стиль" дуу дэлхийд хит болж өдгөө Геннист хүртэл бүртгүүлсэн. Энэхүү дууны клипээ бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ дэлхийн бүх улс үндэстэн инээмсэглэн хүлээж авсан гэхэд болно. Клип нь дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж, Ирак, Африк, өрнө, дорно дахинаараа энэхүү бүжгийг бүжиглэж, хөгжилдөж байгаа. “Ганнам стиль” дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн бүх чатуудыг тэргүүлээд зогсохгүй, Ази тив, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид түгээд байгаа юм. Богино хугацаанд дэлхийд танигдаж солонгосын к-поп, техно, электро, транс хөгжмийн урсгалын шинэ үеийн төлөөлөл гэж нэр хүндийг бас авч алдарт дуучин болсон. Дэлхийн хаана л шоу цэнгээн, хөгжмийн наадам болно, тэнд “Ганнам стиль” дуу цангинаж байгаа аж. Хаана ч явсан “Ганнам стилийг дууриаж дуулж бүжиглэсэн хүмүүс тааралдах энүүхэнд. Зөвхөн дуулж бүжиглэхээс гадна сүүлийн үед “Ганнам стиль” дууны клипинд гардаг хошин хэсгүүдийг дууриаж зургаа татуулах моод дэлгэрээд байгаа аж. Ингээд “Ганнам стиль”-ийн давалгаа давалгаалсаар...

Сэтгэгдэл байхгүй байна