Америкчууд жил бүр 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол чөтгөрүүдийн баяр буюу Халловений баярт зориулж ийнхүү зарлага гаргадаг байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээр энэ баярыг зул сарын дараагийнхад тооцон тэмдэглэсээ ирсэн билээ. Харин манайд сүүлийн таван жилийн хугацаанд тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жил Улаанбаатарчууд ч мөн чөтгөрийн баяраар амьсгалаж өнгөрсөн долоо хоногийн өнгөрүүллээ. Метрополис, Чикаго, Нью-Йорк, I-LOFT зэрэг томоохон цэнгээний газрууд Халловен үдэшлэгийг зохион байгуулсан. Арван жилийнхэн, их сургуулийнхан бүгд л тус тусдаа энэхүү баярыг тэмдэглэж, үдшийн хамгийн тачаангуй, аймшигтай өмсгөлүүдийг шалгаруулжээ. Таксины жолооч нар элдэв янзын баг, өмсгөл зүүсэн залуусаас багагүй цочиж сандарсан дуулдсан. Ингээд хамгийн сүүлийн орой хотын хамгийн аймаар чөтгөрүүдийн хэсэг бүлэг нь I-LOFT-т цугалсан байсныг манайх дурандсан юм. Эдгээр чөтгөрүүдээс наадмын зохион байгуулсан хамт олон шилдэгийн шилдэгийг шалгаруулж шоу арга хэмжээ маш сонирхолтойгоор болж өнгөрсөн юм. 





























Сэтгэгдэл байхгүй байна