Оросын балетийн одууд “Өнөөдөр”


Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирээд бэлтгэлээ хийж байхад нь очсон юм. ДБЭТ-ын хамт олон ихэд хөл хөдөлгөөнтэй, балетчидийн зарим нь хараахан ирж амжаагүй тоглолт болох өдөр ирнэ гэж менежир нь тайлбарласан юм. Энэхүү тоглолт Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу дэлхийд балетын урлагийг тэргүүлж буй ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”,  “Новосибирский театр”-ын найман эмэгтэй, найман эрэгтэй бүжгэн жүжигчин гоцлооч, дөрвөн техникийн ажилтны хамт Монголд зочлон ирээд байгаа энэ. Хүндэт зочидод өнөөдөр “Оросын балетын одод” гала тоглолтыг толилуулахаар бэлэн болоод байгаа юм. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хадагтай Анастасия Коваленко тэргүүлж ирэх бөгөөд тэрбээр саяхан манай оронд зочилж, бэлтгэл ажилтай танилцаад буцсан билээ.

“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн урьдчилсан мэдээллийг хүргэе.

“Большой театр”:
 
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавяьат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва

“Новосибирский театр”: 

Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера,
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,

“Марийнский театр”: 

Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Андрей Баталов,

“Русский балет”:

Балетын гоцлооч ТатьянаБолотова.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • mundag bnle
    Uzsen uneheeriin tasarhai baina le Delhiid toogdson humuus arga ch gui bizee
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025