
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филрамонийн 40 жилийн ойн энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сард дөрвөн тоглолт хийхээр бэлтгэл ажил хангагджээ. Сонгодог урлаг, тэр дундаа амьд хөгжмийн Жазз хөгжимд дуртай үзэгчид арваннэгдүгээр сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд “Баянмонгол” чуулгын тоглолтыг үзэж, жазз хэмнэлийг бүрэн утгаар нь мэдрэх боломж олдож байгаа юм.
Харин арваннэгдүгээр сарын 6-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд симфони оркестрын сонгодог эгшигт уярч, сонгодог урлагийн гайхамшигийг бишэрч, мэдрэх бас нэг боломжийг олгоод байгаа аж. Мөн түүнчилэн 20 жилийн ойн тоглолтуудаараа үзэгчдийг шуугиулсан “Морин хуурын чуулга” Улсын филармонийн 40 жилийн ойд зориулан ирэх сарын 7-нд Соёлын төв өргөөнөө тоглох бол 9-нд буюу хаалтын ажиллгаанд дээрх дөрвөн их чуулга хамтарсан хүндэтгэлийн гала тоглолт тавьж үзэгчидийнхээ цангааг тайлахаар тоглолтын бэлтгэл ажилаа жинхлээд байгаа юм байна. Та бүхэн сонгодог урлагийн гайхамшигийг мэдэрхийг хүсвэл энэхүү тоглолтуудаас битгий хоцроорой. Билетийн хувьд 10000-20000 төгрөгний хооронд зарагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна