”Би эмэгтэй хүн”

Монголын кино урлагт Такт продюсингийн бүтээл ”Би эмэгтэй хүн” кино нэгэн шинэ хуудсыг нээж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Эмэгтэй хүний хатан ухаан, хатуу чанд сэтгэлийн хүч, гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулсан тус киноны гол дүрд жүжигчин Навчаа, П.Баттөр, А.Төгсбаяр нар болон загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг тогложээ.Энэхүү уран бүтээл ирэх пүрэв гарагт буюу 11 сарын 1-ний өдөр кино театруудаар нээлтээ хийх юм байна. Киноны гол дүрийг бүтээсэн Навчаагийн хувьд өмнө нь тоглосон кинонууддаа нэлээд “галзуу” дүрүүдийг бүтээдэг байсан бол энэ удаад үзэгчдэд өөрийгөө өөр өнцөгөөс харуулах бас нэгэн шинэ дүр төрхийг бүтээсэн байна.Ингээд тун удахгүй дэлгэцнээ гарах уг киноноос Навчаагийн шинэхэн дүрийг олж харахаас гадна эмэгтэй хүн гэдэг ямар агуу ертөнц болохыг мэдрэх л үлдлээ. Гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн – би бол гайхамшгийн дээд гайхамшиг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    sain jujigchin l ged bsan galzuu bumaagiin durd yrduu ch togloj chadahgui bn lee reklaman deer
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025