Ирэх сарын хоёронд манай улсад “Halloween party” зохион байгуулагдахаар болжээ. Эл партины үйл ажиллагааг манай улсад өндөр хэмжээнд зохион байгуулаад хэдийнээ сурчихжээ. Жил бүр тус арга хэмжээг Монголын хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагууд дуу дуугаа авалцан зохион байгуулах болсоор удсан байна. Мөн ирэх сарын эхний өдөр болох “Halloween party” “Fers function house”-д зохион байгуулагдахаар ийнхүү төлөвлөгдсөн байна.
Тус баярын арга хэмжээнд хүүхэд залуучуудаас эхлээд монголын урлаг соёлын алдартнууд аймшгийн баг, хувцасаар өөрсдийгөө өвч тоноглон хүрэлцэн ирцгээдэг уламжлал манайд нэгэнт тогтчихжээ. Мөн Үндэсний соёл амралтын төвд өдөр бүр “Halloween party” зохион байгуулагдаж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Хүссэн иргэд тус газрыг зорьж аймшгийн баяртаа оролцох бүрэн боломжтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна