Татгалзснаа илчиллэ

“Х фактор” шоуны шүүгч хэмээх эрхэм, хүндтэй албыг хашина хэмээн яригдаж байсан ч, гэнэт татгалзаж, завшааныг мэргэжил нэгт уран бүтээлч Деми Ловатод алдсан дуучин Майли Сайрус өөрийн шоунаас дайжих болсон шалтгаанаа илчиллээ. 
Тэрээр Демид Ловатод тус боломжийг алдсандаа огтхон ч харамсаагүй гэдгээ хэлсэн байна. 
Майли “Би хүний мөрөөдлийг сүйрүүлэгч болохыг хүсээгүй.  Тэглээ ч, шүүгч хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Би бусдыг шүүх дайны чадварлаг уран бүтээлч болоогүй, надад тэднийг шүүх эрх байхгүй. Тиймээс би тус саналаас татгалзсан юм” хэмээсэн байна.
“Чадварлаг сайн уран бүтээлч болох байсан бүхнийг миний шүүлт сүйрүүлж, дараа нь Майли миний мөрөөдлийг сүйтгэсэн гэвэл яах вэ? Энэ бол үнэхээр аймшигтай хэрэг” хэмээн тэрээр нэмж өгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025