НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хамгийн нэр алдартай Солонгос хүн байхаа больсон тухай дэлхийн бүх л сонин хэвлэлээр бичих болжээ.Бан Ги Мүн бол Солонгосын нэрийн хуудас болсон хамгийн алдартай хүн бөгөөд түүний нэрийг мэдэхгүй ховор юм.
Гэсэн ч тэрбээр Gangnam Style дуу нь хит болж буй реппер Ссаюгийн дараа орох болсон байна.
Олон улсын байгууллагын тэргүүн америкийн Айова муж улсын нийслэлд үг хэлэхдээ энэ тухай өөрөө мэдээлжээ.
Бан Ги Мүн 2007 оны 1-р сарын нэгнээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байгаа юм. Тэрээр Гана улсын иргэн Кофи Аннаныг орложээ. Пак Чэ Саны дэлхий даяар алдарших зам илүү дөт болсон.
Энэ онд 34 настай Ссайн Gangnam Style клип тэр даруй дэлхийн даяр шилдэг хит болж клип нь Youtube-д 500 сая гаруй хүний сонирхол татаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна