Дэлхийн алдарт Onyx хамтлаг монголд иржээ. Click Click Boom, Onyx-ын хамтарсан "Original hip hop" тоглолт маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт бут авах гэж байна. Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар W.C брэнд болон Next Stage Entertaiment ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тасалбар 15000 төгрөгийн нь сууж үзэх, 25000 төгрөгийн үнэтэй тасалбар нь босч үзэн жинхэнэ хип, хопыг мэдрэх боломжийг олгож байгаа аж. Мөн тоглолтын дараа тавин мянган төгрөг, 21-нд ILoft-т 23 цагаас дөчин мянган төгрөгийн tах-тай хүлээн авалт, парти болох юм.
New York-оос гаралтай Onyx хамтлаг нь 1988 онд долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд одоо Sticky Fingaz, Fredro Starss гэсэн гишүүдтэй аж. Тэд 1992 онд анхны "Throw Ya Gunz" цомгоо гаргаж байжээ. Харин энэ онд "Cold Case Files Vol2" нэртэй цомгоо гаргасан бөгөөд "Throw Ya Gunz", "Shut Em Down", "Slam" зэрэг дэлхийн нийтэд хит болж байсан уран бүтээлтэй хамтлаг юм. Мөн хамтлагийн гишүүд хип, хоп дуулахаас гадна жүжигчин, хөгжмийн продюсер хийдэг аж. Sticky Fingaz нь анх Холливудын кинонд тоглон олны танил болж байжээ.
Onyx хамтлагийг хип, хоп урлагт хөгжлийн шинэ өнгө төрх, эринийг авчирсан хэмээн үздэг аж. Түүнчлэн дэлхийн олон оронд хип, хопын чиг хандлагыг өөрсдийн уран бүтээлээр харуулж залуусыг байлдан дагуулж байгаа юм. Итали, Канад, Шинэ Зеланд болон манай хойд хөрш ОХУ-д хэд, хэдэн удаагийн аялан тоглолтоо хийж байжээ. Реппер Gee "Бид маш их баяртай байна. Би Onyx-ын тасалбарыг худалдан авч тоглолтыг нь үзье гэж боддог байсан. Одоо Onyx-тай зэрэгцээд сууж байна" хэмээн өөрийн сэтгэдлээ хэлсэн юм. Дашрамд сонирхуулахад Click Click Boom Onyx нарын хамтарсан уран бүтээлийн бичлэгийн ажил хийгдэж байгаа аж.
Монголын залуучуудад жинхэнэ хип, хопыг мэдрүүлэх санаачлагыг Лос Анжелест W.C хэмээх хувцасны дэлгүүрийн эзэн монгол залуу гарган, улмаар Next Stage entertaiment хамтран зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тус интертаймэнт нь Lumino хамтлаг, Click Click Boom болон цаашдаа залуу уран бүтээлчдийг дэмжин, монголын хамтлаг, дуучдыг гадаадын оронд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна