Холливудын жүжигчин Роберт Паттинсон, Кристен Стюарт нарыг эвлэрсэн мэдээг баталсан хос анх удаа олны өмнө хамтдаа гарлаа. Лос-Анжелесийн Лос-Фелис дүүрэгт байдаг “Ye Rustic Inn” баранд даваа гарагийн үдэш тэд найз нөхдийн хамт суусан гэнэ. Гурван сар салсан хос эргээд хамтдаа амьдарч байгаа юм. Баранд найзуудтайгаа байхдаа Роберт, Кристен нар их л дотно тэврэлдэж, хоорондоо шивнэлдэн, найзуудтайгаа инээлдэж суусан аж. Тэднийг өнгөрсөн бямба гарагийн үдэш Лос-Анжелесийн нэгэн цэцэрлэгт хамтдаа байхыг харсан нэгэн гэрч Us Weekly сэтгүүлд хэлсэн гэнэ. Ирэх арван нэгдүгээр сарын 14-нд Лондон хотноо болох “Харуй бүрий” киноны сүүлчийн хэсгийн нээлтэд Роберт Паттинсон, Кристен Стюарт нарыг хамтдаа очихыг шүтэн бишрэгчид нь догдлон хүлээж байгаагаа твиттертээ бичиж байна. Ингээд та бүхэндээ хамгийн сайхан хосууд эвлэрснийг дуулгахад таатай байна. Тэд үргэлж кино тоглож байгаа юм шиг амьдрал дээрээ ч кинонд тоглож байгаа юм шиг харагддаг гэж фэнүүд нь дүгнэдэг. Тэгвэл холивудын алдарт хосууд урьдах хэвэндээ орж хаана ч халуухан тэвэрэлдсэн хэвээрээ. Ингээд сайхан хосуудын зургаас сонирхоно уу? 








Сэтгэгдэл байхгүй байна