Энэ намрын рок попынхны нижгэр найр Төрийн соёрхолт Д.Болдын том цолны мялаалгын хүндэт зочдын нэг нь дуучны үеэл дүү Б.Билгүүний гэр бүл байлаа. Ахын нэрээр танигдаж, өөрийн хүчээр улс төрд карьер хөөж буй Б.Билгүүн Нийгмийн ардчилал-Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Бээжинд банк санхүүгийн чиглэлийн дээд боловсрол эзэмшсэн Б.Билгүүн цагтаа “Киви”-гийн Намуунтай үерхэж байсан намтартай. Харин энэ жилээс үзэсгэлэн төгс бүсгүйг дагуулан олны нүдэнд өртөх болсон түүний гэргий Гандирсан “Шихихутагт” дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд Боловсролын яаманд ажилладаг ажил хэрэгч бүсгүй. Залуу хосууд нэг гэрт ороод чамгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах баярт мэдээг дуулгахад таатай байна. Хөл хүнд, эрх танхи гэргийгээ Б.Билгүүн урд хойно нь орж бөөцийлөх нь нүдэнд содон. Монголын үрс олон болох болтугай. Д.Болдын үеэл аав болно
Энэ намрын рок попынхны нижгэр найр Төрийн соёрхолт Д.Болдын том цолны мялаалгын хүндэт зочдын нэг нь дуучны үеэл дүү Б.Билгүүний гэр бүл байлаа. Ахын нэрээр танигдаж, өөрийн хүчээр улс төрд карьер хөөж буй Б.Билгүүн Нийгмийн ардчилал-Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Бээжинд банк санхүүгийн чиглэлийн дээд боловсрол эзэмшсэн Б.Билгүүн цагтаа “Киви”-гийн Намуунтай үерхэж байсан намтартай. Харин энэ жилээс үзэсгэлэн төгс бүсгүйг дагуулан олны нүдэнд өртөх болсон түүний гэргий Гандирсан “Шихихутагт” дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд Боловсролын яаманд ажилладаг ажил хэрэгч бүсгүй. Залуу хосууд нэг гэрт ороод чамгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах баярт мэдээг дуулгахад таатай байна. Хөл хүнд, эрх танхи гэргийгээ Б.Билгүүн урд хойно нь орж бөөцийлөх нь нүдэнд содон. Монголын үрс олон болох болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна