Австралийн нэрт жүжигчин, продюссер Рассел Кроу есөн жил ханилсан эхнэр Данейл Спенсрээс салсан талаар хэвлэл мэдээлэлээр цуурхаж байсан бол албан ёсоор салсныг нь “The Sydney Morning Herald” сэтгүүл мэдээлсэн байна. Сүүлийн үед хосуудыг салах тухай цуу яриа зарим эх сурвалжуудаар тархаад байсан ч Рассел, Спенср нар энэ талаараа тодорхой мэдээлэл хийгээгүй байсан юм. Харин энэ удаад тэдний салалтын талаарх цуурхлыг эцэслэж, өөрсдөө албан ёсны мэдэгдэл хийжээ.

Оскарын шагналт жүжигчин тэрээр уран бүтээлийн хувьд ирэх сарын 2-нд нээлтээ хийх найруулагч Роберт Физгералд Дигийн “Man with the Iron Fists” болон найруулагч Аллен Хагесийн ирэх онд нээлтээ хийх “Broken City” киноныхоо зураг авалтад ороод байгаа гэнэ. Русселль эхнэртэйгээ 2003 онд хуримласан бөгөөд тэд найман настай Чарлез, зургаан настай Тэнис нарын хоёр хүүхэдийн эцэг эх болоод байсан юм. Тэгвэл Холливудын алдарт жүжигчин ийн эхнэрээсээ албан ёсоор салж байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ ямар шалтгаанаас болж салсанаа одоогоор мэдэгдээгүй байна.




Сэтгэгдэл байхгүй байна