Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж сүүлийн үед зондоон цохион хэрэг төвөгт орооцолдоод ер сайнаар хэлүүлэлгүй удаж. Уг нь гавьяатыгаа шүтэж тэр зондоон цохион энэ тэр асуудлуудыг нь нүдээ аниад л өнгөрөөж баймаар байгаа юм шүү дээ. Яагаад гэхээр энэ хүн чинь өөрийнхөө дүрийг Арлын оронд амилуулж бурхан шүтээн болгочихсон баатар. Угаас л Монголын төдийгүй дэлхийн ододын “од” хэмээгддэг биз дээ. Тэгэх ч гавьяатай хүн л дээ. Тэгвэл удам дамжсан их хүчтэн Долгорсүрэнгийн Дагвадорж хэмээх энэ омоглон эрийг нэг өвгөн урьж авчираад уйлуулаад буцаасан байх юм. Тэр нь буурал үс, сахалаар имижээ тодорхойлж яваа агуу их өвгөн найрагч Бавуугийн Лхагвасүрэн. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгтээ дэлхийг донсолгосон энэ эрийг урьж ирээд өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “өдсөөр” байгаад уйлуулсан шигээ нулимсыг нь үзсэнийг манайхан бүгдээрээ үзэж, харсан биз. Бас л уйлуулчихлаа золиг гэж…
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж сүүлийн үед зондоон цохион хэрэг төвөгт орооцолдоод ер сайнаар хэлүүлэлгүй удаж. Уг нь гавьяатыгаа шүтэж тэр зондоон цохион энэ тэр асуудлуудыг нь нүдээ аниад л өнгөрөөж баймаар байгаа юм шүү дээ. Яагаад гэхээр энэ хүн чинь өөрийнхөө дүрийг Арлын оронд амилуулж бурхан шүтээн болгочихсон баатар. Угаас л Монголын төдийгүй дэлхийн ододын “од” хэмээгддэг биз дээ. Тэгэх ч гавьяатай хүн л дээ. Тэгвэл удам дамжсан их хүчтэн Долгорсүрэнгийн Дагвадорж хэмээх энэ омоглон эрийг нэг өвгөн урьж авчираад уйлуулаад буцаасан байх юм. Тэр нь буурал үс, сахалаар имижээ тодорхойлж яваа агуу их өвгөн найрагч Бавуугийн Лхагвасүрэн. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгтээ дэлхийг донсолгосон энэ эрийг урьж ирээд өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “өдсөөр” байгаад уйлуулсан шигээ нулимсыг нь үзсэнийг манайхан бүгдээрээ үзэж, харсан биз.
Сэтгэгдэл байхгүй байна