Лэди Гага өөрийн цусаар шинэ үнэртэн хийлээ

Этгээд хэв маягаараа олны гайхашралыг төрүүлж, залуусын анхаарлыг татаж байдаг алдарт дуучин Лэди Гага “Фамэ” нэртэй өөрийн үнэртнийг гаргажээ. Шинэхэн сүрчгээ супер од бүсгүй өөрийн цомгийн нэрээр нэрлэсэн байна. Дуучин бүсгүй сүрчигнийхээ танилцуулгыг хийж байсан Лондонгийн нэгэн их дэлгүүр дээр хар морьтой, алтадсан сүйхэнд тухлан иржээ. Үргэлж л элдэв сенсааци тарьж явдаг, үүгээрээ ч олны таашаалд нийцэж чаддаг Хатагтай Гагагийн хэлснээр үнэртний найрлаганд дуучны өөрийнх нь цус орсон байгаа гэнэ. Мэдээж энэ нь цочирдуулам, этгээд, гаж сонсогдож байгаа ч гэлээ шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг маш ихээр татаж байгаа нь ойлгомжтой юм. Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Лэди Гага үнэртнийхээ танилцуулга бүхий гэрэл зургуудыг микроблогоороо дамжуулан фенүүддээ сонирхуулжээ. Мөн Хатагтай Гага Vogue сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт зургаа авахуулсан байгаа. Энэ сэтгүүлийн уншигчид сэтгүүлийн дунд хуудаснаас дуучин бүсгүйн шинэ сүрчигний тестийг үнэртэн сонирхох боломжтой юм байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025