Залуусын дунд C1-ийн хэмээх тодотголоор танигдсан хөтлөгч, жүжигчин Анхааг танихгүй мэдэхгүй хүн гэж байхгүй. Мөн тэр барзгар царайтай, харахаас л алай салбадай шиг эрийг мундаг хөтлөгч, чамгүй жүжигчин, кино найруулагч, зохиолч гэдгийг гадарлана байх. Үзэгчдэд этгээд, өвөрмөц байдлыг төрүүлэх нь хөтлөгчийн хувьд гол үүрэг нь хэмээн барууны энтертайнментын мэргэжилтнүүд хэдийнэ тодорхойлчихсон байдаг. Тэгвэл Монголын урлаг соёлын амьдралд шинэ хэв маяг авчирсан хүн гэвэл бас л энэ “барзгар” Анхааг нэрлэж болох биз. C1 телевизэд “Show Biz” нэвтрүүлгийг бэлтгэдэг байхдаа л өөрийнхөө чөлөөтэй стилиэр үзэгчдийг татаж чадсан. Харин дэлгэцийн уран бүтээлд тэр “Луйврын хот” киног найруулж, “Франц үнсэлт” киноны зохиолыг бичиж, найруулсан гэдгээрээ танигдсан. Эдгээр кинондоо өөрөө тоглож шаггүй жүжигчин гэдгээ ч харуулсан. Тэгэхээр алай салбадай шиг энэ “барзгар” залуу царайнаасаа илүү авьяастай нөхөр гэдгийг хүн бүр дэмжих биз ээ. 
Сэтгэгдэл байхгүй байна