“Paint my love”, “Take me to your heart” зэрэг дуунуудаараа Монголчуудын танил болсон алдарт софт рок “Michael Learns To Rock” хамтлаг Азид хийх аялан тоглолтынхоо хөтөлбөрийг аль хэдийнэ гаргаад байгаа аж. Тэгвэл тус хөтөлбөрт нь Монгол улс багтсан бөгөөд “Michael Learns To Rock” хамтлагийн залуус ирэх 12 сард ирэхээр бэлтгээд байгаа гэнэ. Уг хамтлагийн Монголд хийх энэ удаагийн аялан тоглолт нэлээд хэд хоногийн хөтөлбөртэй бөгөөд энэ үеэр сюрприз болсон олон арга хэмжээнүүд хийгдэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна