Чинбаа эзлэнэ гэнэ

Өнгөрсөн жил “Давтагдашгүй” тоглолтоо таван үдэш тоглож, Монголын рок попод өөрийн гэсэн үл давтагдах өнгө төрхтэй гэдгээ харуулсан хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ сарын 17-19-нд Улсын циркт “Эзлэн” хэмээх шинэ тоглолтоо хийхээр болжээ. Энэ удаад тэрээр симфони оркестрын бүтээлийг сонсгохоос гадна Чинбааг найрал хөгжмийн удирдаачаар харах боломжийг олгох гэнэ.  Юутай ч өнгөрсөн жилийн “Давтагдашгүй” тоглолт эрч хүчтэй, дуулиан шуугиантай үнэхээр давтагдашгүй болж байсныг санах хүн олон биз ээ. Харин  энэхүү тоглолтын тасалбарыг улсын циркийн касс болон Hi-Fi, Оранж CD shop-уудын кассаар худалдаалж байгаа. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10 мянга, 20 мянга, 30 мянга, 100 мянгын ханштай байна. 






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025