
2012 оны дэлхий нийтийн онцлох үйл явдалд орох шахуу байлдан дагуулалт хийгээд буй “Gangnam style” дууны давалгаа Монголчууд ч мөн ялгаагүй автаад удаж байна. Тэгвэл дэлхийн аль ч өнцөг булан бүрт очиж “Gangnam style”-аа дуулж, бүжиглэвэл фэнүүд нь хэзээд хүлээж байгаа билээ. Тэгвэл хамгийн түрүүнд тэрээр Сөүлд тоголхоор шуугиан дэгдээгээд байгаа аж. Уг тоглолт өнөөдөр Сөүл хотын төв цэнгэлдэхэд орой 21.00 цагаас эхэлэх юм байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр энэ тоглолтоо Солонгосчууддаа үнэгүй тоглох бөгөөд мөн гадаадын жуулчид, фэнүүддээ ч бас үнэгүй үзүүлэх гайхалтай мэдээ сонссон Солонгосчууд энэхүү тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаагаа бас дуулгасан билээ. Тоглолтоо үнэгүй хийх болсон учир нь PSY солонгосын ард түмэн, түүнийг дэмжсэн фэнүүддээ чин сэтгэлийн бэлэг болгож үнэгүй тоглолт тавьж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна