“VIP” тоглолт маргааш

Поп, опера урсгалаар уран бүтээл хийдэг  “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа. Тэд аравдугаар сарын 4-нд буюу маргааш 19.00 цагаас “Од” театрт анхны цомгийнхоо баярт зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо урилгын гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, ААН, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Дөрвөн цагийн тал”  зэрэг залуусын дунд хит болсон есөн уран бүтээл нь багтжээ. Энэ удаагийн “VIP” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон “Анир” студийн найруулагч, хөгжмийн зохиолч А. Алтанхуяг нар ажиллах байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025