“Сэвлэг шиг” хөмсөгтэй эрийн “бүүвэй шиг” аялгуу

Өтгөн хөмсөгөөрөө имиж хийж, өвөрмөц хоолойгоороо олонд танигдсан дуучин Д.Намсрайноров тун удахгүй бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа билээ.  Энэ сарын  10, 11-нд Монгол бөхийн өргөөнөө болох “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолтын бүхий л ахуй нь монгол байхаар төлөвлөсөн гэнэ лээ. Тиймдээ ч бөхийн өргөөний гадна талбайд ийнхүү эсгийн цагаан гэр сүндэрлүүлж тоглолтын бүхий л ажлаа зохион  байгуулж байгаагаар барахгүй энэ гэрт тоглолтын тасалбар худалдан авсан хүмүүс айраг ууж, уран бүтээлчидтэй хөөрөлдөж болохоор барьсан гэдэг. Дашрамд дуулгахад дуучины маань тоглолтын продюсераар сүүлийн үед уран бүтээлээсээ завсарлага авч, нам гүмхэн алс хол эрдмийн аянд мордоод буй гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа гэх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025