Монголын анхны “boy band”-ууд болох “Номин талст” хамтлаг өнгөрсөн амралтын өдрүүдээр удаан хүлээсэн үзэгч фэнүүдтэйгээ уулзаж нүсэр тоглолт хийж өндөрлөлөө. 15 жилийн ойдоо зориулан уг тоглолт амьд хөгжимтэй, шинэ хэмнэлтэйгээр үзэгч, фэнүүддээ хүрлээ. Үзэгч, фэнүүд нь “Номин талст” хэмээх Монголын анхны “boy band”-уудыг ёстой нэг санасан нь энэ тоглолтоноос харагдсан. “UB place”-ын концертын их танхимд бүтэн хоёр өдөр үргэлжилсэн уг тоглолтыг фэнүүд нь бүгд үзэж чадаагүй гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Танхим дүүрэн үзэгч, тайз дүүрэн хөгжмийн зөөлөх аялгуу гээд үнэхээр л бут авлаа. Номин талстыг
сонсогчдодоо хамгийн ойр, хамгийн аялгуулаг хамтлаг гэж бид үздэг. Анхны дууных нь нэг FM радио-д тэргүүлэж манай дөрвөн “boy band”-үүд тухайн үед автобусаар зорчиж байж таараад, тэрүүхэндээ нэг нэгнийгээ тэвэрч, хөөр баяр болж байснаа хэзээ ч мартдаггүй юм хэмээн Дээгий фэнүүддээ хуучилсан юм. Тэгвэл тэд өнөөдөрийнх шиг ийм олон үзэгч фэн, монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улсаар хэлбэл тусгаар вант улс болтлоо хамт явсан нь үнэнч нөхөрлөл, хайр, хүндэтгэл тэднийг энэ зэрэгт хүргэсэн байх. Өнөөдөр тэд 30 нас хүрч, ирээдүй хойч үеүүдээ бэлдвэл нас биенд хүрсэн гэдгийг саяхан болсон тоглолтоороо харууллаа. Тэдний үнэнч сонсогч, жинэхэнэ халуун хайр, дурсамж дунд бидний хүссэн хүлээсэн, сэтгэлд нийцсэн сайхан тоглолт боллоо гэж үзэгчид нүүр дүүрэн инээд, сэтгэл өег хэлэлцэж харагдана лээ. Тэдний дууг сонсоод л баймаар сонсголонтой, үзээд л баймаар Монголын домог хамтлаг ийн төрсөн өдөрөө фэнүүдийнхээ халуун хайр дунд тэмдэглэн өнгөрөөлөө. 







































Сэтгэгдэл байхгүй байна