БНСУ-ын хип хоп хамтлаг “Big Bang” хамтлаг “Alive Galaxy tour 2012” анхны аялан тоглолтоо Азиас эхлүүлсэн билээ.Тэгвэл тэд Синапурын “Indoor Stadium”-д тоглолтоо хийгээд байгаа бол өнөөдөр үдэш 19.00 цагт дахин эгшиглэхээр болсон байна. Хоёр өдрийн тасалбар нь ердөө өдөртөө зарагдаж дууссан байна. Харин амжиж авч чадаагүй фэнүүд нь үүнд ихэд сэтгэл гонсгор байгаа бөгөөд дахин нэг өдөр тоголхыг санал болгоод байгаа аж. Хамтлагийн ахлагч G-Dragon болон T.O.P, Taeyang, Daesung, Seungri нарын таван хөвгүүн Өмнөд Солонгос болон далайн чанадаас маш олон шагнал хүртсэн юм. Эдгээрээс хамгийн том шагнал нь 2011 оны Европын “MTV Music Awards”–аас “Дэлхийн шилдэг үзүүлбэр”-ийн шагналтан болсон явдал юм. Тэд 2006 онд анхны тоглолтоо хийснээс хойш “Haru Haru", "Fantastic Baby” зэрэг хитүүдээрээ олны танил болсон юм. Хамтлагийн залуус энэ удаа Сингапураас эхлэн 14 орны 22 хотод тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Ийнхүү тэдний аялан тоглолт энэ маягаар дуулиан шуугиантайгаар эхлээд байгаа юм байна. 

Сэтгэгдэл байхгүй байна