Шоу ертөнцийн хамгийн өндөр орлоготой эр

“Х Фактор” болон “Их Британичуудад авьяас бий” шоу нэвтрүүлгээр амжилтад хүрч чадсан продюссер Саймон Коуэл энэ салбартаа хамгийн их ашиг олдог ажээ.
Тэрээр жилд доод тал нь зөвхөн шоу нэвтрүүлгээс 1.5 сая ам.доллар халаасладаг бол зар, сурталчилгаа студийн ашиг орлого нь хоёр сая ам.доллар хол давдаг аж.
Түүнчлэн, ааш муутай ч авьяас чадвартай Саймоны нэвтрүүлгийг зөвхөн Миаими хотод 10.3 сая хүн бямба гаригийн үдэш бүр тогтмол үздэг гэнэ.
Өнгөрсөн онтой харьцуулахад Саймоны үзэгчид хоёр саяар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр тэр шоу ертөнцийн хамгийн өндөр орлоготой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025