Өнгөрсөн хоёр сарын турш дэлхийн олон оронд хит болоод буй Өмнөд Солонгосын реппер PSY-ийн "Gangnam Style" нэгэн шинэ амжилт тогтоож, Гиннесийн номонд бүртгэгдлээ. Гиннесийн албаны хүмүүсийн мэдээлснээр “Gangnam Style” дуу Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг эвджээ. Өмнө нь Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч, дээд амжилт тогтоож байсан гэнэ. Дэлхийн Гиннесийн холбооны төлөөлөгч Дэйн Баррейт “Gangnam Style” дэлхийн олон мянган хүний таашаалд нийцсэн, маш өвөрмөц уран бүтээл бөгөөд энэхүү амжилтаа Гиннесийн номонд бүртгүүллээ” хэмээн мэдэгджээ.
"Gangnam Style"-ыг дэлхийн одод дууриан дуулж, мөн морин хатирааг нь сурахыг олон сая хүмүүсийг фэнээ болгож чадсан билээ. Ийнхүү "Gangnam Style" өдөрөөс өдөрт газар авч өдгөө Гиннест хүртэл явсаар...
Сэтгэгдэл байхгүй байна