УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийг хүмүүс эртнээс таних
болсон. Хатагтай О.Байгаль нэгэн цагт Монголын загварын ертөнцийг
шагшуулж, кино урлагт дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй. Үнэхээр парламентийн хэдэн түшээдийн
гэргий нар дотроо толгой цохих гоо үзэсгэлэн хийгээд өмсөж зүүсэнээрээ эрхгүй
ялгардаг тэрээр гишүүний эхнэр болсоноосоо хойш харин нам гүмхэн амьдарч загварын
ертөнцөд дахин хөл тавиагүй. Харин гишүүн бүрийн гэргий нар нөхрүүдийнхээ арын
албанд бат зүтгэхийн зэрэгцээ бизнес эрхлэдэг тэр ёсыг даган өөрийн гэсэн салон
ажиллуулж буй. Өдгөөгөөс есөн жилийн тэртээ нөхрийнхөө дэмжлэгтэйгээр байгуулж
байсан “Baigal Beauty
& Spa Center” салон нь Монголын
толгой баячуудын гэргий нарын ямбалал болсон тийм томоохон газруудын нэг.
Сэтгэгдэл байхгүй байна